Апп нээх

Зорилтыг хэрхэн ашиглах вэ

Зорилт бол ЭЕШ-д бэлдэх апп. Play Store, App Store-оос татах шаардлагагүй. zorilt.mn хаягийг нээгээд утсандаа суулгахад энгийн апп шиг ажиллана.

1. Утас, компьютерт суулгах

Нэг удаа суулгасны дараа нүүр дэлгэцэн дээр Зорилтын дүрс гарч, апп шиг бүтэн дэлгэцээр нээгдэнэ.

  1. Chrome хөтчөөр zorilt.mn хаягийг нээнэ.
  2. Баруун дээд буланд байрлах гурван цэгийг дарна.
  3. "Нүүр дэлгэцэд нэмэх" эсвэл "Апп суулгах" гэснийг сонгоно.
  4. "Суулгах" дарна. Нүүр дэлгэцэн дээр Зорилтын цэнхэр дүрс гарч ирнэ.

Зарим утсан дээр сайтыг нээхэд доод хэсэгт "Зорилтыг суулгах" гэсэн санал өөрөө гардаг. Тэрийг дарахад хангалттай.

2. Нэвтрэх

Нууц үг хэрэггүй. Утасны дугаараар SMS код авч нэвтэрнэ.

  1. Дээд хэсгийн "Нэвтрэх" товчийг дарна.
  2. Утасны дугаараа, хүсвэл нэрээ бичээд "Код авах" дарна.
  3. SMS-ээр ирсэн 6 оронтой кодыг оруулна. Код бүрэн ормогц шууд нэвтэрнэ.

Нэвтэрсний дараа сорилын дүн, оноо тань серверт хадгалагдана. Утсаа солиход ч алга болохгүй.

3. Утас, компьютер холбох

Нэг эрхийг 2 төхөөрөмж дээр ашиглана. Хоёр дахь төхөөрөмжийг SMS-гүйгээр QR кодоор холбоно.

Утсаар нэвтэрсэн, компьютерт нэвтрэх бол

  1. Компьютер дээр zorilt.mn нээгээд "Нэвтрэх" дарна. QR код гарна.
  2. Утасныхаа камераар тэр кодыг уншуулна.
  3. Утсан дээр "Зөвшөөрөх" дарахад компьютер нэвтэрнэ.

Компьютерээр нэвтэрсэн, утсанд нэвтрэх бол

  1. Компьютер дээр нэрээ дараад "Өөр төхөөрөмж холбох (QR)" дарна.
  2. Утасныхаа камераар гарсан кодыг уншуулна.
  3. Утас шууд нэвтэрнэ.

QR кодыг бусдад бүү үзүүлээрэй. Код 3 минут хүчинтэй. Нэг эрхийг 2-оос олон төхөөрөмж дээр ашиглах боломжгүй. Нэгэн зэрэг зөвхөн нэг төхөөрөмж дээр идэвхтэй байна.

4. Сорил өгөх, оноогоо харах

  1. "Мэргэжил" цэснээс хүссэн сургууль, мэргэжлээ хайж сонгоно. Ямар хичээл өгөх, босго оноо хэд болохыг харна.
  2. "Энэ мэргэжлийг сонголоо" дарна.
  3. "Сорил" цэснээс хичээлээ сонгоод "Сорил эхлэх" дарна. Сорил дуусмагц хариу, тайлбар гарна.
  4. "Миний оноо" цэснээс зорилгоосоо хэр хол байгаа, аль хичээлээ сайжруулах хэрэгтэйг харна.

5. Эрх авах

Хичээл бүрийн 1-р хувилбарын сорил, дүн, сул сэдвийн дүгнэлт, эхний 2 даалгаврын бодолт үнэгүй. Бусад хувилбар, бүх бодолт, долоо хоногийн төлөвлөгөөг эрхтэй хэрэглэгч үзнэ.

  1. Нэрээ дараад "Эрх авах" дарна.
  2. ЭЕШ хүртэлх эрх эсвэл 1 сарын эрхийг сонгоно.
  3. QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц эрх автоматаар нээгдэнэ.

Промо кодтой бол эрх авахаас өмнө оруулаарай. Хөнгөлөлт үнэд шууд тооцогдоно.

6. Промо код, найзаа урих

Промо код оруулах

Багш тань промо код өгсөн бол нэрээ дараад "Промо код" нүдэнд бичиж "Хэрэглэх" дарна. Эрхийн үнэ 10% хямдарна.

Багшийн урилгын линкээр орсон бол код өөрөө бүртгэгдэнэ.

Найзаа урих

Хүн бүр өөрийн кодтой. Нэрээ дараад "Найзаа урих" хэсгээс кодоо эсвэл линкээ хуулж найздаа илгээнэ.

Найз тань 10% хөнгөлөлт авна. Найз тань төлбөр төлөх бүрт та сарын эрхээ нэг удаа 50% хямд авна.

7. Багш нарт

  1. Зорилттой хамтран ажиллах гэрээ байгуулахад танд тусгай промо код өгнө.
  2. Кодоо эсвэл урилгын линкээ сурагчдадаа өгнө. Сурагч 10% хөнгөлөлт авна.
  3. Таны кодоор төлсөн сурагч бүрийн төлбөрийн 20% танд урамшуулал болно.
  4. Гэрээнд бичсэн утасны дугаараараа Зорилтод нэвтэрч, нэрээ дарвал "Багшийн самбар" гарна. Хэдэн сурагч бүртгүүлж, төлсөн, хэдэн төгрөг хуримтлагдсаныг тэндээс харна.
  5. Урамшууллыг сар бүр 10% татвар суутгаад дансанд тань шилжүүлнэ.

Хамтран ажиллах бол 9924 0201 дугаарт холбогдоорой.

Асуулт хариулт

Татаж суулгах апп байхгүй юу?

Play Store, App Store-д тусдаа апп гаргаагүй. zorilt.mn-ийг дээрх зааврын дагуу суулгахад яг апп шиг ажиллана. Шинэчлэлт бүр автоматаар орно.

Интернэтгүй үед ажиллах уу?

Нэг удаа нээсэн хуудас интернэтгүй үед ч нээгдэнэ. Харин нэвтрэх, дүн хадгалах, төлбөр төлөхөд интернэт хэрэгтэй.

"2 төхөөрөмж бүртгэлтэй байна" гэж гарвал?

Ашиглахгүй болсон төхөөрөмжийн хажууд гарах "Салгах" товчийг дараад шинэ төхөөрөмжөөрөө нэвтэрнэ.

"Өөр төхөөрөмж дээр нээгдсэн байна" гэж гарвал?

Нэг эрх нэгэн зэрэг нэг төхөөрөмж дээр л идэвхтэй байна. "Энд үргэлжлүүлэх" дарвал энэ төхөөрөмж идэвхжиж, нөгөө нь түр зогсоно.

Утсаа солих, гээсэн бол?

Шинэ утсаараа утасны дугаараа оруулж нэвтэрнэ. Хуучин утсыг "Салгах" дарж хасна. Үр дүн тань хадгалагдсан хэвээр байна.

SMS код ирэхгүй байвал?

Дугаараа зөв бичсэн эсэхээ шалгаад 1 минутын дараа "Дахин илгээх" дарна. Нэг цагт 3 удаа л код авах боломжтой.

Зорилт · Смарт Док Консалтинг ХХК · Асуух зүйл байвал 9924 0201 · Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого